top of page
Search
Writer's pictureПүрвээ Ариунзул

ХҮРД ЦЭЭЖЛЭХ ХЯЛБАР АРГА

Багш бидэнд төдийгүй эцэг эхчүүдэд ч сурагчдад хүрдийг хэрхэн хурдан цээжлүүлэх вэ? гэсэн асуудал байнга тулгарч байдаг. Энэ аргын тусламжтайгаар бэрхшээлийг даван туулж болох юм.

Сурагчид маань хүрдний яг хагасыг л мэддэг байхад хүрдээр үржүүлэх үйлдэл хийхэд хангалттай байдаг. Үржүүлэх үйлдлийн зарим хүнд хэсгийг гарын хуруу ашиглан хэрхэн цээжлэхийг дараах байдлаас харж болно.


ЖИШЭЭ 1. 9-ийн хүрдийг гарын 10 хуруугаар яаж дүрслэх вэ? Хуруугаа зүүн гарын эрхий хуруунаас эхлэн баруун гарын эрхий хуруу хүртэл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэж дугаарлана. Хоёр гарынхаа алгыг дээш харуулаад 9-ийг хэдээр үржүүлэх вэ? тэр дугаартай хурууг босгоно. 3х9=27-г олохдоо 3-р хурууг босгоход түүний зүүн гар талд 2, баруун гар талд 7 хуруу байна. Зүүн талын 2 нь аравтын орны, баруун талын 7 нь нэгжийн орны цифрийг төлөөлж байна. Иймд: 3 х 9 = 27


ЖИШЭЭ 2. 9х10 нь хэд вэ? 10-р хурууг босгоход түүний зүүн гар талд 9 хуруу, баруун гар талд хуруу байхгүй байна. Иймд 9 арав байна гээд 9 х 10=90 гэж цээжлэнэ.


ЖИШЭЭ 3. 6-аас дээш тоонуудыг үржүүлэхдээ хурууг яаж ашиглах вэ? 7х8=? Зүүн гараа 7-г төлөөлнө. Ингэхдээ тавыг дотроо санаж зүүн гараасаа 6, 7 гэж тоолоод хоёр хурууг дарж өгнө. Мөн баруун гараараа 8-г төлөөлнө. Ингэхдээ урьдын адил таваа дотроо санаж 6, 7, 8 гэж тоолоод гурван хуруугаа дарна. Дарсан хуруунуудын нийлбэр 2+3=5 нь аравтын орны цифрийг, дараагүй хуруунуудын тоон үржвэр нь 3х2=6 нэгжийн орны цифр болно. Иймд: 7х8=50+6=56


ДАСГАЛ 1. 6х7=? Дагаад хийгээрэй. Зүүн гарын НЭГ хурууг дарна. Баруун гарын ХОЁР хурууг дарна. Дарсан хуруунуудын тооны нийлбэр 1+2=3 Дараагүй хуруунуудын үржвэр 4х3=12 Иймд: 6х7=30+12=42


ДАСГАЛ 2. 8х9=? Дагаад хийгээрэй. Зүүн гарын ГУРВАН хурууг дарна. Баруун гарын ДӨРВӨН хурууг дарна. Дарсан хуруунуудын тооны нийлбэр 3+4=7 аравтын орны цифр болно. Дараагүй хуруунуудын үржвэр 2х1=2 Иймд: 8х9=70+2=72




ДАСГАЛ 3. 6х8=? Заавраар хийгээрэй. - Зүүн гарын НЭГ хурууг дарна. - Баруун гарын ГУРВАН хурууг дарна. - Дарсан хуруунуудын тооны нийлбэрийг ол. - Хоёр гарын дараагүй хуруунуудын тоог үржүүл. - 3-р заавраар олсон цифрээр аравтын, 4-р заавраар олсон цифрээр нэгжийн орон хийсэн тоог бичээрэй. 48 гарч уу?



14,605 views

Recent Posts

See All

Comments


bottom of page